Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана

Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Үл хөдлөх хөрөнгийн агентлагийн тэргүүн О.Дергунова энэ жилдээ “РЖД”-г хувьчлахгүй гэж өчигдөр мэдэгджээ. Мөн “Манай засгийн газар төрийн өмчит хувьцаат нийгэмлэгүүдийн хувьцааг Москвагийн хөрөнгийн бирж дээр гаргаж зарах төлөвтэй байгаа” гэсэн байна. 

Оросын Засгийн газар “РЖД”-ийн хувьцааны таван хувийг Европын сэргээн босголт, Хөгжлийн банкинд худалдах талаар хэлэлцэж байгаа юм. Гэхдээ үнийн тал дээр тохиролцоогүй байгаа аж. Тус компанийг 30 орчим тэрбум ам.доллар хүрнэ гэж “РЖД”-ийн Ерөнхийлөгч В.Якунин хэлсэн байна.

Э.Хулан