Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар 4,5 хувиар буурна

ОХУ-д 2011 оны аравдугаар сараас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ хууль мөрдөгдөх болсон билээ. Энэхүү татварын журмаар дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн нэг сарын дундаж үнээс 60 хувиар, бензины татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох юм. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзлээс хамааран тус улс нь газрын тосны экспортын татвараа өөрчилдөг.

ОХУ-ын Сангийн яамны мониторингийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 15-ны хооронд олон улсын зах зээл дээр “Urals” маркийн газрын тосны дундаж үнэ 110,01 ам.доллар байсан байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс газрын тосны экспортын татвар 4,5 хувиар буурах болсон тухай тус яамны ахлах шинжээч Александр Сакович мэдэгджээ. Ингэснээр газрын тосны экспортын татвар тонн тутамд 401,5 ам.доллар, бензины экспортын татвар тонн тутамд 361,4 ам.доллар болж тус тус буурах юм.

Э.Од