Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ

С.Болд

Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамжаар энэ сарын долооны өдөр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг ахалж, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр дэд даргаар нь ажиллах юм байна. Мөн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн зэрэг төрийн албаны төлөөлөл болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 23 хүн уг ажлын хэсэгт ажиллах ажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж байгаа. Энэ сарын эхэнд Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг гаргасны дараа уг төслийг УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхийлөгч хэлсэн юм. Үүний дагуу бодлого боловсруулах Ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсгийг ирэх сарын15-ны дотор бодлогын баримт бичгийг танилцуулахыг үүрэг болгожээ.

Ажлын хэсгийн гишүүд:

Р.Жигжид         -Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Д.Бат-Эрдэнэ     -Уул уурхайн сайдын зөвлөх
О.Цэндсүрэн         -ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
Ч.Отгочулуу         -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Б.Батхүү         -Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Д.Жавхланболд     -Уул уурхайн яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
С.Жавхланбаатар    -Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга
Г.Алтансүх    -Ашигт малтмалын газрын дарга
Л.Болдхүү    -Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
Б.Бат-Очир    -ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч
Д.Чилхаажав    -МХЕГ-ын Улсын ахлах байцаагч
Д.Болд    -Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга
Б.Алтсүх    -Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга
Ж.Уранчимэг     -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт
Ц.Даваацэрэн     -“Эрдэнэт” Үйлдвэрийн захирал
С.Авирмэд     -МУИС-ийн профессор
-Ч.Хурц    -Геологи, эрдэс зүйн ухааны доктор
Г.Пүрэвбаатар    -Гавъяат эдийн засагч, доктор
Ж.Цэвээнжав    -ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн доктор
Д.Даваасамбуу    -Геологи, эрдэс судлалын доктор
Ж.Бямба    -“Эй Эйч Жи” ХХК-ийн зөвлөх, доктор
Г.Жамсрандорж    -Геологийн ухааны дэд доктор
Д.Мөнхтуяа    -“Дашдорж консалтинг- хуулийн фирмийн хуульч

Нарийн бичгийн дарга:
Б.Нэргүй     -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга