Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Абрамовичийн хүү Оросын газрын тосны зах зээлд анхны гэрээгээ хийв

“Форбс” сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн баян 50 дахь хүн Роман Абрамовичийн ууган хүү 19 настай Аркадий Оросын газрын тосны зах зээл дэх анхны гэрээ хэлэлцээрээ хийлээ. Тэрээр Баруун Сибирь дэх Колтогорын орд газрыг эзэмшигч “GenGeo” компанийн 2 хувийн хувьцааг худалдан авсан байна. Энэхүү орд нь 13,6 сая тонн газрын тосны нөөцтэй гэж тогтоогдсон байдаг.

Тус компани нь Колтогорын ордыг 25 жилийн хугацаатай ашиглах лицензтэй Сибирийн геологийн компанийг эзэмшдэг байна. Дээрх хэлэлцээрийн нийт үнэ 26 сая ам.доллар бөгөөд уг төсөлд нэмж 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Аркадий Абрамовичийн тэргүүлдэг “ARA Capital Limited” компани нь уул уурхайн “Zoltav Resources Inc” компанийн 45 хувийг эзэмшдэг. “Zoltav Resources Inc” компани нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Оросын газрын тосны томоохон олборлогч компаниудын 626 мянган ам.долларын үнэт цаасыг худалдан авч байсан билээ.

Эдгээрт “Газпром”, “Роснефть” болон “Лукойл”-ын хувьцаа багтдаг байна. Тус компани өмнө нь “Crosby Asset Management” нэртэй байхдаа Австрали, Хойд болон Өмнөд Америкийн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж байжээ. Нийт 17,6 сая ам.долларын хөрөнгөөр үнэлэгдэх “Zoltav Resources Inc” компани нь хуучнаар ЗХУ-ын орнуудын байгалийн баялагт хөрөнгө оруулах зорилготой.

Э.Од