Энэ
сарын 20-21-нд болсон “Мoscow Economic Forum” эдийн засгийн чуулганы
үеэр “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин Тавантолгой
төсөлд баримталж буй Монголын Засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур
байгаагаа мэдэгджээ.
Тэрээр хурлын үеэр Монголын Засгийн газар
Тавантолгой төслийн 51 хувийг эзэмшиж, үлдсэн 49 хувийг гадаадын
компаниудад хуваан эзэмшүүлэхээр төлөвлөж байна гэж тайлбарлажээ.
“Оросын төмөр зам” компани нь Тавантолгойд Баруун Цанхийн 36 хувийг
эзэмших төлөвтэй байсан ч одоо энэ тоо дор хаяж хоёр дахин багасах нь
тодорхой болсонд Оросын тал “гомдож” буйгаа ийнхүү илэрхийлжээ.
Нөгөөтэйгүүр
Хятадын “Шинхуа” Баруун Цанхийн 40 хувь, үлдсэнийг “Пибоди” эзэмшинэ
гэсэн таамаг ч үндсээрээ өөрчлөгдөж буйг Якунины “тунирхал” давхар
илтгэлээ. Оросын талын байр суурь бол Тавантолгой төсөл болон төмөр
замын төсөлд аль алинд нь нягт хамтрах юм. Харин энэ саналыг хүлээн авах
нь Монголын талд хэр ашигтай вэ гэдэг ихээхэн эргэлзээтэй юм.
Б.Төгс