Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их

Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ. Үүн дээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 3 тэрбум 775 сая тонн хүдэр, 19,664 сая тонн зэс, 810 тонн алт, 5905 тонн мөнгө, 75500 тонн молибдени байна.

Энэхүү нөөцийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал хэд дахин илүү байгаа юм. Тухайлбал Эрдэнэтийн ордын үр ашигтай нөөц нь нэг тэрбум 544 сая тонн хүдэр, 8,058 сая тонн зэс, 2223874 тонн молибдени байна. Үүнээс 30-аад жил ашигласны дараа 2009 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 1 тэрбум 87 сая тонн хүдэр, 4.790 сая тонн зэс, 131034 тонн молибденийн нөөцтэй байна. Сүүлийн дөрвөн жилд хэдий хэмжээний нөөцийг ашигласан албан ёсны мэдээлэл хараахан алга.

Ямар ч байсан Оюутолгой ордын хувьд хүдрийн нөөцөөрөө одоогийн Эрдэнэтийн нөөцөөс 3-4 дахин, зэсийн нөөцөөрөө 7 дахин их нөөцтэй том орд юм. Мөн Эрдэнэтийг бодвол их хэмжээний, алт, мөнгө, бусад ховор элементийн нөөцтэй билээ.

С.Болд

  • Монгол (112.72.13.250)
    Оюу толгой ард түмний өмч болохоос С Баяр Сү Батболд Баярцогт нарын зарж хамгийн муу гэрээ хийж худалддаг өмч бишээ Эд нарт төрөхөд нь бөлдөгнөөс нь өөр өмч байгаагүй үхэхдээ муу гэрээгээр улсаа сүйтгээд үхэх улс Шударга шүүхэд өгч шоронд нь 500 жилийн ялыг нь өгөе
    2015 оны 05 сарын 06 | Хариулах