Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад АЦС-аа нэмэгдүүлнэ

Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци /CGNPC/ 2012 онд олон улсын худалдаа болон эрдэс баялаг олборлолтын хүрээнд 308 мянган тонн ураны нөөц бий болгожээ. Энэ нь нэг сая тонн кВт хүчин чадалтай  30 АЦС-ийг 30 жил ажиллуулах нөөц юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Өвөр Монголын газар нутагт ураны томоохон ордыг илрүүлжээ. Эл ордыг нүүрсний хайгуулын явцад илрүүлсэн бөгөөд 51 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний ордыг мөн илрүүлсэн юм. 2016 он гэхэд Хятадад шинэ АЦС-ууд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Ингэснээр тус улсад 42 сая кВт хүчин чадал бүхий 41 АЦС бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

Э.Од