Хятадууд дотоодын төмөр замын төсөлдөө үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Зөвхөн дотооддоо төдийгүй Төв Азийн орнуудын дэд бүтэц, төмөр замын салбарт ч зээл тусламж, хөрөнгө оруулалт хийж байна. Хятад Европыг холбох төмөр замын 900 километр богино коридорыг Төв Азийн орнуудаар дамжуулан барих боломжийг тэд харж байгаа. Тиймээс ч дэд бүтцийн салбар дахь ээлжит зээлээ Туркэд өгөхөөр болжээ.
Хятадын Экспорт, импортын банк, Дэлхийн банк, Европын хөгжлийн банк, Исламын хөгжлийн банктай хамтарч Туркэд 900 сая лирийн зээл олгохоор болжээ. Туркийн Засгийн газар энэ онд төмөр замын салбартаа 22 төсөл хэрэгжүүлэх бөгөөд төмөр замын 19 тээврийн хэрэгсэл, далайн боомтын нэг тээврийн хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Эдгээрийн санхүүжилтэд нийт таван тэрбум лир шаардагдах аж.
Э.Хулан