Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Элга ордоос нүүрс тээвэрлэх боломжийг РЖД хангана


Эх сурвалж: The Mongolian Mining Journal

Оросын төмөр зам буюу РЖД компанийн хөрөнгө оруулалтын зөвлөлийн хурлаар Якут дахь Элга ордоос эхний ээлжинд жилд 13 сая тонн нүүрс тээвэрлэх техникийн боломжийг хангах асуудлыг хэлэлцжээ. Алс Дорнодын төмөр замын ерөнхий инженер Владимир Крапивнигийн мэдэгдэж буйгаар, Улак өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна. Эльга ордоос Улак өртөө хүртэлх төмөр зам тавих ажлыг шат дараалалтайгаар өнгөрсөн оны нэгдүгээр сард эхлүүлээд байгаа юм. Барилгын ажлын үе шат дууссаны дараа төмөр замын хүчин чадал 25-30 сая тонн болох аж. Тус ордыг эзэмшигч Оросын “Мечел Майнинг” компани энэхүү 321 км төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь Хятадын гангийн “Baosteel компанитай жилд 960 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулаад байна. Нийлүүлэх нүүрсний үнийг сар бүр тогтоож байхаар гэрээнд заажээ. “Мечел Майнинг” компани энэ сарын нэгнээс Хятадын Шанхай, Гуандон, Шаньси болон Шиньжан мужуудад жилд 250 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болоод байгаа билээ.

Э.Од