Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Баруун Цанхид хагас жилийн гэрээ байгуулсан

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн уурхайгаа нээж, хөрс хуулалтын ажлыг нь эхлүүлсэн. Тендерт ялж, Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байгаа “Хишиг Арвин Индастриал” компанийн Ерөнхий захирал Б.Хишигдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

Танай компанийг Баруун Цанхийн тендерт ялсанд олон хүн гайхаж байна. Урьд нь уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага бий юу?


Байлгүй яахав. Хэд хэдэн уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж байсан. Нүүрсний тухайд  “Саусгоби Сэндс” компанийн Мандах Наран уурхайд ажилласан. Мөн “Бороо Гоулд” компани болон Заамарын алтны уурхайд ажиллаж байсан гээд чамгүй туршлага хуримтлуулсан. Уг нь манай компани тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, түрээсийн талдаа түлхүү ажилладаг. Гэхдээ Монголд уул уурхайн салбар хөгжиж байна. Түүний хэрээр гэрээт олборлогчоор ажиллах чадавхитай үндэсний компаниуд бий болж, бидэнд ажиллах шаардлага гарч ирж байна.

Тендерт ямар нөхцлөөр орсон бэ, нууц биш бол хэлэхгүй юу?

Тендерт нэлээд хэдэн компани оролцсон ч гурван компани шаардлага хангасан гэж сонссон. Нөгөө хоёроосоо хамгийн бага үнийн санал өгсөн болохоор манай компани шалгарсан байх. Би буруу дуулаагүй бол “Арц Суварга”, “Жамп” гэсэн хоёр компани мөн өрсөлдсөн. Манайх нэг куб метр шороог 7900 төгрөгөөр гүйцэтгэх санал өгсөн. Бүр НӨАТ-ыг нь тооцоод шүү. Нөгөө хоёр компани маань нэг нь 10.500, нөгөө нь 12.000 гаруй төгрөгийн санал хүргүүлсэн гэсэн.

Ямар хугацаатай гэрээ байгуулсан бэ?

Эхний удаад 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Үндэсний компани юу хийж чадахыг нь харъя гэж бодсон юм байлгүй дээ.

Танай компанийг “Уул уурхайн үндэсний олборлогч” компанитай /MNO/ хамтарсан гэсэн. Энэ үнэн үү?

Үгүй ээ. Тендерт бол манай компани дангаараа орсон. MNO-г Баруун Цанхийн уурхайн уулын ажлын менежментийг хийлгүүлэхээр манай компани хөлсөлж байгаа юм. Үүнийг жаахан буруугаар ойлгоод байх шиг байна.

Тавантолгойд танай компаниас хэчнээн хүн ажиллах вэ?


Кэмп барих ажлыг эхлүүлсэн. Ойролцоогоор 300-400 хүн нэг ээлжиндээ ажиллах байх.

С.Болд

  • эрдэнэбаатар (122.201.18.2)
    энэ сайн эхлэлнэрээ бодоорой
    2013 оны 04 сарын 15 | Хариулах