Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төмөр замын тээвэрт олон улсын хууль үйлчилнэ

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын дэргэдэх Бүс нутгийн тээврийн хорооны 75 жилийн ойг өнгөрсөн хоёрдугаар сард тэмдэглэсэн юм. Ойн арга хэмжээний хүрээнд тус хорооны гишүүн 37 орны Тээврийн сайд нар Тээврийн талаарх тунхаглалд нэгдэн, гарын үсэг зуржээ. Уг тунхаглалд төмөр замын хамтын ажиллагааны тухай хууль багтаж байна.

Хуулийн хүрээнд эхний ээлжинд Ази, Европыг холбосон ачаа тээврийн гарцын хурдыг сайжруулж, тарифыг хямдруулахыг зорьж байгаа юм. Евро-Азийн төмөр замын сүлжээнд холбогддог Орос, Украйн, Болгар, Гүрж, Иран, Литви зэрэг орон төмөр замын сүлжээний хамтын ажиллагааны хууль зүйн орчин бий болгох үүрэг хүлээсэн байна. Цаашлаад тус холбооны гишүүн орнууд авто зам, агаарын тээвэр болон далайн тээврийн асуудлаар хамтарч ажиллах юм байна.

Хуулийн дагуу төмөр замаар чингэлэг болон карго тээвэрлэх үед тээврийн нэг гэрээ, нэг удаагийн төлбөр төлөх зарчим баримтлах юм. Үүнд төмөр замын дамжин өнгөрч байгаа орны тоо хамаарахгүй юм байна.

Э.Хулан