Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятадад шатахууны үнэ буурчээ

Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос мэдээлснээр шатахууны үнийг бууруулжээ. 90 маркийн бензины үнэ тонн тутамд 310 юань, дизель түлш 300 юань тус тус буурсан байна. 2009 оноос тус улсад шатахууны шинэ журам мөрдөгдөх болон бөгөөд энэ нь 25 дахь удаагийн үнийн өөрчлөлт болж байгаа юм. Энэ журмын дагуу дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 4 хувиас илүү буурсан тохиолдолд дотоодын шатахууны үнийг бууруулдаг байна.       

Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэл дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 4 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан байна. Хятадын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард нэг тонн бензины үнийг 300 юаниар буюу литр тутамд 0,22 юань, нэг литр дизель түлшийг 0,25 юаниар тус тус нэмэх шийдвэр гаргаж байсан билээ.

Э.Од