Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монголоор дамжуулан Хятадад газрын тос нийлүүлэх нь оновчтой биш

Монгол улсаар дамжуулан Хятадад газрын тос нийлүүлэх “Транснефть” компанийн санал болгож буй хувилбарыг тийм ч оновчтой биш гэж “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин үзэж байна. Тэрээр “Хоолойгоор дамжуулах боломж байхад төмөр замаар тээвэрлэх нь оновчтой биш учир Транснефть” компанийн хувилбарыг авч үзэхгүй” хэмээн мэдэгджээ.

Тус компани Дорнод-Сибирь-Номхон далайн чиглэлийн дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Казахстанаар дамжуулан шинэ чиглэл бий болгох гэсэн хоёр хувилбарыг судалж байгаа аж. Харин “Транснефть компанийн хувьд хоолойноос гадна Монгол улсаар дамжуулан төмөр замын тээвэрлэлтээр нийлүүлэх боломжтой, өмнө нь ч нийлүүлж байсан туршлагатай гэсэн байр суурьтай байгаа юм.

Хятад улсад 25 жилийн хугацаатай газрын тос нийлүүлэлтээ шат дараалалтайгаар нэмэгдүүлж, жилд 31 сая тонн хүргэх талаар “Роснефть”, CNPC компаниуд өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд гэрээ байгуулсан билээ. Одоо энэхүү гэрээг ажил хэрэг болгохын тулд “Роснефть” болон “Транснефть” компаниуд Хятад руу хэрхэн тээвэрлэх талаар шийдэлд хүрэх шаардлагатай болоод байгаа юм. Гэвч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа учир ОХУ-ын Засгийн газраас шийдвэрийг гаргахаар болжээ.

Э.Од