ОХУ-ын баруун өмнөд Сибирийн Кемеровагийн бүс нутагт өнгөрсөн долоо
хоногт үер болсон билээ. Үерийн улмаас нүүрсний уурхайн дөрвөн уурхайчин
амь насаа алджээ. Тус улсын аврах багийнхан уурхайчдын цогцсыг олсноо
өнөөдөр мэдээлэв.
Үерийн үед нүүрсний уурхайн гүнд 143 хүн ажиллаж байжээ.
Тэдний
139 нь уурхайн захиргааны байранд хоргодож, эсэн мэнд үлджээ. Одоогоор
уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд аврах ангийнхан уурхайн
гүн дэх усыг насосоор шавхаж байна. Түүнчлэн осол гарсан уурхайд аюулгүй
байдлын шалгалт хийх ажээ.
ОХУ-ын нүүрсний томоохон ордууд
Кемеровагийн бүс нутагт байрладаг юм. Энэ бүс нутагт уурхайн аюулгүй
ажиллагааг төдий л хайхардаггүй гэсэн шүүмжлэл байнга гардаг. 2010 онд
энэ бүс нутагт 91 уурхайчин хийн дэлбэрэлтэд өртөн нас барсан хэрэг гарч
байсан юм.
Э.Хулан