ОХУ-д энэ сарын 2-ны өдөр эхэлсэн Алс
Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх комиссын хуралдааны үеэр тус улсын
Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодыг хөгжүүлэх гол чиглэл нь
тээвэр, эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэл гэж мэдэгдэв.
Бүс
нутгийг хөгжүүлэх 2013-2017 оны улсын хөтөлбөрт БАМ, Транссибирийн төмөр
замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, авто зам, гүүр шинээр барих, далайн
боомтуудыг шинэчлэх зэрэг төслүүд багтсан байна. Энэхүү томоохон төсөл
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 500 тэрбум рубли зарцуулахаар
төлөвлөөд байгаа аж. Үүний 260 тэрбум рублийг ОХУ-ын Засгийн газраас РЖД
компанид олгохоор өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж байгаа тухай
Дмитрий Медведев мэдэгдсэн байна.
БНХАУ-ын шинэ удирдагч Синь
Зиньпин өнгөрсөн сард Орост айлчлах үеэр хоёр улс Алс Дорнодын бүс
нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. Монгол улсын
хувьд Транссибирийн төмөр замаар дамжуулан Алс Дорнодын далайн
боомтуудаар нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах боломж, нөхцөлийн талаар
судалж байгаа билээ.
Э.Од