Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Торгоны зам” төслийн ТЭЗҮ-ийг танилцуулна

Монгол улстай адил далайд гарцгүй Киргиз улсад сүүлийн үед “Торгоны зам” хэмээх Хятад-Киргиз-Узбекстаны чиглэлийн төмөр замын төсөл ширүүхэн маргаан өрнүүлж байгаа билээ. Төслийг дэмжигчид Азийг Европтой холбох “ашигтай” зам гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид нь төмөр замаар Хятадаас бүрэн хамааралтай болно гэсэн хоёр талд хувагдаад байгаа юм.

Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй Хятадын “China Road & Bridge” корпораци нь 6,5 тэрбум ам.долларын өтрөг бүхий уг төслийн ТЭЗҮ-ийг энэ сарын 15-ны дотор танилцуулах юм байна.

Мөн Киргиз улс энэ онд багтан Гаалийн холбооны гишүүнээр элсэх магадлалтай байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев мэдэгджээ. Холбооны гишүүн Орос, Белорусс болон Казахстан зэрэг орнууд 2013 оны сүүлч гэхэд Киргизийг элсүүлэх “Замын карт”-ыг боловсруулж дуусгахаар төлөвлөж байна. 

Э.Од