Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Бодлогын хүү 11.5 хувь боллоо

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдөр хуралдаж, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхижилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргажээ.

Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөл багасч, инфляци энэ оны зорилтот түвшинтэй нийцтэй байгаа болохоор мөнгөний бодлогын хүүг бууруулж байна хэмээн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэв. Монгол банк энэ оны инфляцийг жилийн найман хувьд барихыг зорьж байгаа юм.

Бодлогын хүүг үүнээс илүү хувиар бууруулах боломжтой байсан ч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны байдал тодорхойгүй байгаа нь нөлөөлж байгаа аж.

Ийнхүү бодлогын хүү 11,5 хувьд хүрсэнээр он гарсаар нийт 1,75 хувиар буураад байгаа юм.