Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Орос нүүрсний үүцээ задалж эхлэв


Оросын Сибирь, Алс Дорнодын бүс нутаг нүүрсээр баялаг бөгөөд огт ашиглагдаагүй ордууд олон бий. Тус улсын Засгийн газар нүүрсний салбартаа ойрын 20 жилд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нүүрсний нөөц ихтэй Алс Дорнодын бүс нутагт нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд бүтцийн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпиний ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын хооронд Алс Дорнодыг хөгжүүлэх, тус бүс нутаг дахь нүүрсний орд газруудад хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн билээ. Үүнд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэр, нүүрсний тээвэрлэлт, зам тээврийн төсөл хөтөлбөрүүд багтаж байгаа юм. Энэ бүхэн Монгол улсын нүүрсний экспортод нөлөөлж болзошгүй болоод байна.      

Донецкийн нүүрсний сав газар- Украины Ростов мужийн 60 мянган км² газар нутгийг эзэлдэг, 1720 онд нээн илрүүлсэн. Нийт нөөцийн хэмжээ 140,8 тэрбум тонн бөгөөд үүнээс 9,8 тэрбум нь коксжих нүүрс аж.

Канско-Ачинский нүүрсний сав газар- 50 мянган км² газар нутгийг эзэлдэг. 1771 онд нээн илрүүлжээ. Транссибирийн төмөр замын сүлжээг даган 800 км газарт үргэлжилдэг. Нийт нөөцийн хэмжээ 60,1 тэрбум тонн бөгөөд ихэнхдээ эрчим хүчний хүрэн нүүрс агуулагддаг байна.    

Кузнецкийн нүүрсний сав газар
- 70 мянган км² газар нутгийг эзэлдэг. 1721 онд нээн илрүүлсэн. Нийт нөөцийн хэмжээ 1800 м гүн хүртлээ 637 тэрбум тонн, үүнээс 42,8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм. Сав газрын 12 хувийг ил аргаар олборлож байгаа. 

Иркутскийн нүүрсний сав газар
- Оросын Эрхүү мужийн өмнөд хэсэгт 42,7 мянган км² газар нутгийг эзэлдэг. Геологийн таамаг нөөц 76,3 тэрбум тонн.  

Печорскийн нүүрсний сав газар- Оросын Коми Бүгд найрамдах улс дахь  90 мянган км² газар нутгийг эзэлдэг. 1931 оноос нүүрс олборлож эхэлсэн тус сав газар нь нийт 344,5 тэрбум тонн нөөцтэй.

1. Элгагийн нүүрсний орд- Нерюнгри хотоос зүүн тийш 415 км зайд оршдог. 2,2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. “Мечел Майнинг” компанийн эзэмшилд байдаг. Эльга орд нь дэлхийн төмөр замын томоохон сүлжээний нэг болох Байгаль-Амарын төмөр замаас 300 км зайд байрлана. 

Өмнөд-Якутын нүүрсний сав газар- Оросын Саха Бүгд найрамдах улсын /Якут/ 25 мянган км² газар нутгийг эзэлдэг. 4,5 тэрбум тонн нөөцийн 80 хувьд нь коксжих нүүрс агуулагддаг. Тус сав газар дахь хамгийн том орд бол Эльга юм.

Улуг-Хемскийн нүүрсний сав газар

Тувагийн Бүгд Найрамдах улсын 2300 км² газар нутгийг эзлэн оршдог эл нүүрсний сав газрыг 1883 онд нээн илрүүлсэн. Нийт таамаг нөөц 14,5  тэрбум тонн, үүнээс 13,7 тэрбум нь коксжих нүүрс юм. Каахемское, Межигейский, Элегестский болон Эрбекский гэсэн дөрвөн ордоос бүрдэнэ. Улуг-Хемскийн нүүрсний бассейнаас ОХУ-ын Транссибирийн төмөр замын сүлжээнд холбогдоход 450 км төмөр зам шаардлагатай.       

1. Каа-Хемскийн нүүрсний орд - Олег Дерипаскагийн “En+ Group” холдингийн хяналтад байдаг  “Тувинская горнорудная компания” эзэмшдэг.

2.  Элегестийн нүүрсний орд- 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.  Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Оросын дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл болох 411,7 км бүхий Кызыл-Курагина төмөр замын сүлжээнээс шалтгаалж байгаа. 

3. Межегейскийн  нүүрсний орд- 213,5 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй. “Evraz Group” компани, Хятадын төрийн өмчит “ChinaCoal” компанитай хамтран олборлолт явуулахаар төлөвлөж байгаа. 

4. Ээрбекийн нүүрсний орд -Одоогоор холбооны өмчид байгаа. Нийт нөөцийн хэмжээ 97 сая тонн коксжих нүүрс.

Э.Од

Сэтгэгдэл (1)

  • Александр (202.126.88.73)
    Работа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах