Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын газрын тосны экспортын татвар буурна

ОХУ-ын газрын тосны мониторингийн мэдээллээр гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны үнэ 104,7 ам.доллар байсан байна. Тус улсын “60-66-90” татварын журмын дагуу ирэх тавдугаар сарын 1-нээс газрын тосны экспортын татвар тонн тутамд 23,1 ам.доллараар буурч 378,4 ам.доллар болох аж.

Харин бензиний экспортын татвар одоогийн 361,4 ам.доллараас буурч, 340,6 ам.доллар болно. ОХУ-ын  газрын тосны экспортын татварын үнэ энэ сард 4,5 хувиар буурч, 401,5 ам.доллар болсон билээ. Тус улсын газрын тосны экспортын татвар дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны үнэтэй шууд хамааралтай байдаг. Тиймээс газрын тосны үнэ буурч байгаа нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгааг илэрхийлж байна.   

2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар

1 дүгээр сар    -0, 9 ам.доллар    395,6 ам.доллар
2 дугаар сар    +7,7 ам.доллар    403,3 ам.доллар
3 дугаар сар    +17,3 ам.доллар    420,6 ам.доллар
4 дүгээр сар    -19,1 ам.доллар    401,5 ам.доллар
5 дугаар сар    -23,1 ам.доллар    378,4 ам.доллар

Э. Од