Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2013 онд Хятад 400 сая тонн нүүрс импортолно

Хятад улс энэ жил нүүрсний импортоо 400 сая тонн хүртэл буюу одоогийнхоосоо 70 хувиар нэмэгдүүлнэ гэсэн таамаглалыг тус улсын судалгааны “Nobel Group” компани хийжээ. Шинжээчдийн мэдэгдэж буйгаар дэлхийн нүүрсний зах зээл зогсонги байдалтай байна. Тиймээс ойрын ирээдүйд нүүрсний гол хэрэглэгч нь Хятад улс хэвээр байх бөгөөд гадаад орнуудаас нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. 2012 онд Хятад нийт 234 сая тонн нүүрс импортолсон байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 28,7 хувиар өсчээ. Мөн тус улсын Шаньси мужид 1,15 тэрбум тонн нүүрсний нөөцтэй орд газрыг шинээр илрүүлээд буй юм.

Э.Од