Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрснээс 57 тэрбумын татвар авчээ

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нүүрсний салбараас 57 тэрбум 134 сая төгрөгийн татварыг улсын төсөвт оруулжээ.  2013 оны Төсвийн тухай хуульд нүүрснээс 466,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Ингэснээр эхний улирлын байдлаар нүүрсний салбараас төсөвт төвлөрүүлэх орлого дөнгөж 12,2 хувьтай байгаа юм.

2013 оны төсөвт 30 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспорт хоёр дахин нэмэгдэнэ, нийт экспортын гуравны нэгийг угаасан нүүрс эзэлнэ гэж таамаглажээ. Харин эхний улиралд 3,4 сая тонн нүүрс экспортлоод байна. “Эрдэнэс Тавантолгой” гурван сар экспортоо зогсоосон, угаасан нүүрс экспортлогч “Энержи Ресурс” саяхнаас мөн л экспортоо зогсоосон, нүүрсний үнэ өсөх хандлага байхгүй байгаа зэрэг нь нүүрсний экспорт, түүнээс олох татвар төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа харуулж байна.

С.Болд

  • ЭТТ (124.158.94.35)
    ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ НЬ ЧИНАЛКО КОМПАНИД 250000000 ДОЛЛАРЫН ӨРТЭЙ ҮҮНД 250000000ТӨГ58ТӨГТН=4310344ТН НҮҮРС ЭКСПОРТЛОЖ ӨГӨХ ЁСТОЙ 1 ТН НҮҮРСИЙГ ХЯТАДАД ЭКСПОРТЛОХОД 1 ТН НҮҮРСНИЙ ТЭЭВЭР 21 ДОЛЛАР БАЙХ БА НИЙТ 90517241 ДОЛЛАР ХЭРЭГТЭЙ ЭНЭ МӨНГӨ УЛСЫН ТӨСӨВТ СУУГААГҮЙ ЧИНГИС БОНДООС АВЧ ЧАДАХГҮЙ ТЭЭВЭРЧДЭЭ АНХААААР ТА НАРЫГ ХУЛХИДАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ
    2013 оны 05 сарын 09 | Хариулах