Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Японы компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэв

Японы хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ Монголд танилцуулахаар хоёр өдрийн үзэсгэлэнд оролцож байна. Уг үзэсгэлэнг өнөөдөр Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд 15:00 цагт нээлээ. Энэхүү  “Japan Business Fair in Mongolia 2013”  үзэсгэлэнд Японы “Hitachi”, “Sumitomo”, “Nippon Kenso Kogyo”, “Japan Bank for International Cooperation гэх мэт нийт 30 орчим байгууллага оролцож буй юм. Энэ дунд хоол хүнс, мэдээллийн технологи, хүний нөөц, тээвэр ложистик, эрчим хүч, хүнд даацын машин техник зэрэг бүхий л чиглэлийн компаниуд багтаж байна.



Үзэсгэлэнд оролцож буй компаниудын тал орчим хувь нь Монголд салбараа хараахан нээгээгүй байгууллагууд байгаа бөгөөд тэд ойрын хугацаанд салбараа нээхээр төлөвлөж буйгаа илэрхийлж байв. Учир нь Монголын зах зээлийн өнөөгийн байдал бага зэрэг сайнгүй байгаа ч ирээдүй өөдрөг байна гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй хэвээр байна.

Мөн үзэсгэлэнд Монголын талаас “Түмэн хишигтэн”, Simplex Solutions Law Firm, Everyday International, Amuulai болон бусад хэд хэдэн компани оролцож байна. Үзэсгэлэн маргааш 09:00-16:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй юм байна. 


Б. Төгс