Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Samsung C&T Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлнэ

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсын инженерингийн тэргүүлэх компани Samsung C&T Монголд 483 сая ам.долларын төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээлж байна. Тус компани Монголын талтай өнгөрсөн лхагва гаригт гэрээ үзэглэсэн гэжээ. Гэрээний хүрээнд тус компани Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 217 км төмөр зам болон төмөр замын байгууламжийг барих юм. Бүтээн байгуулалтын ажлыг үндсэндээ хоёр жил хагасын хугацаанд гүйцэтгэнэ гэж төлөвлөжээ.

Samsung C&T компани нь сүүлийн жилүүдэд АНУ, Саудын Араб, Катар, Тайван, Мексик зэрэг олон оронд барилга, дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлээд байна.

Цаашид тус компани энэхүү төслөөр дамжуулан Монголд өөр олон төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Одоогийн байдлаар Зам, тээврийн яам болон “Монголын төмөр зам” компанийн зүгээс энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ямар нэг тайлбар хийгээгүй байна.