Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Японы нүүрсний импорт нэмэгдэж байна

2013 оны гуравдугаар сард Японы нүүрсний импорт 6,7 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 24 хувиар өсчээ. Энэ тухай тус улсын сангийн яамнаас мэдээлсэн байна. Японы нийт нүүрсний импорт энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар өсч, 17,9 сая тоннд хүрсэн аж. Гэхдээ коксжих нүүрсний импорт эхний улиралд 12,8 хувиар буурсан байгаа юм. Одоогоор Австрали улс 8,95 сая тонн нүүрсний экспортолсон үзүүлэлтээр Японы гол нийлүүлэгч байгаа бол, Индонез 5,9  сая тонн нүүрс нийлүүлэн хоёрдугаарт орж байна.

Э.Од