Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2013 онд зэсийн үнэ ямар байх вэ?

Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2,3 хувиар буурч 7241 ам.доллар болсон байна. Эхний улирлын байдлаар зэсийн хэрэглээ БНХАУ, АНУ болон Япон зэрэг орнуудад мэдэгдэхүйц өсөлт ажиглагджээ. Аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг зэсийн дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улс 2013 онд зэсийн хэрэглээ 8,3 сая тоннд хүрэх буюу өнгөрсөн жилээс 7 хувиар өснө гэж тус улсын Өнгөт металлын ассоциаци үзэж байна.

Дэлхийн санхүүгийн нэр хүндтэй байгууллагууд 2013 онд нэг тонн зэсийн үнийг таамаглахдаа J.P. Morgan – 7825 ам.доллар, Barclays -7925 ам.доллар, BNP Paribas – 7825 ам.доллар, “Reuters” агентлаг – 8818 ам.доллар, Morgan Stanley – 8755 ам.доллар, UBS - 7495,7,  ам.доллар, Credit Suisse – 8113 ам.доллар, Macquarie Private Wealth-7459 ам.доллар гэв.


Э.Од