Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Кригиз-Хятад төмөр замын ТЭЗҮ-ээ дахин боловсруулна

Монгол улстай адил далайд гарцгүй Киргиз нь газар зүйн байршлийн хувьд Хятадаас Европ руу дамжин өнгөрөх транзит улс болох боломжтой. Тус улс нь энэхүү байдлаа  ашиглан “Хятад- Киргиз-Узбекистан” чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Төслийг дэмжигч тал Азиас Европ хүргэх “ашигтай” зам гэж үзэж байгаа бол төмөр замаар Хятадаас бүрэн хамааралтай болно гэсэн эсэргүүцэгчид бас бий юм. Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнөөдөр Хятадын талтай “Хятад- Киргиз-Узбекистан” чиглэлийн төмөр зам барих төслийн асуудлаар хэлэлцсэн байна.  Хятадын “China road” компани нь төслийн ТЭЗҮ-ийг бэлэн болгон Киргизийн талд танилцуулсан аж. Өртөг, зардал нь хэт өндөр тул 20 жилийн хугацаанд ч нөхөх боломжгүй гэж тус улсын Засгийн газраас үзэж ТЭЗҮ дахин боловсруулахаар бууцаасан байна. “China road” компанийн бэлэн болгосон ТЭЗҮ-ээр “Хятад- Киргиз-Узбекистаны чиглэлийн төмөр замын төсөл нь 6,64 тэрбум ам.долларын өртөгтэй, жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, нийт 48,9 км урт 48 тунель, 50 метрийн өндөртэй 95 гүүрэн замаас гадна 1520 мм царигийг 1435 мм өргөн цариг болгон солих станц багтахаас гадна шинээр 20 мянган ажлын байр бий болгох аж.

Э.Од