Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар ирэх сард буурна

Ирэх зургадугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 5 хувиар буюу 19 ам.доллараар буурна. Тус улсын сангийн яамны мониторингийн мэдээллээр  дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дэх  Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 100,39 ам.доллар байжээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар 359,4 ам.доллараас хэтрэхгүй байх ёстой аж. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бензины экспортын татвар тонн тутамд одоогийн 340,6 ам.доллараас буурч 323,4 ам.доллар болно.

ОХУ-ын Сангийн яам газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ экспортын татвараас бууруулах хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны татварыг нэмэгдүүлэх аж. Сангийн яам энэхүү төлөвлөгөөгөө  тавдугаар сард багтаан Төрийн ДУМ-д танилцуулах юм.

2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар

1 дүгээр сар

-       0, 9 ам.доллар

395,6 ам.доллар

2 дугаар сар

+   7,7 ам.доллар

403,3 ам.доллар

3 дугаар сар

+17,3 ам.доллар

420,6 ам.доллар

4 дүгээр сар

-19,1 ам.доллар

401,5 ам.доллар

5 дугаар сар

-23,1 ам.доллар

378,4 ам.доллар

6 дугаар сар

-19 ам.доллар

359,4 ам.доллар

 

 Э.Од