Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхайн сайд Австралийг зорино

Австралийн  Сидней хотноо энэ сарын 22-24-нд болох “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”/Extractive Industries Transparency Initiative/-ын  Зургаадугаар олон улсын хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор болжээ.

Уг хурлын өмнөх өдөр буюу 21-нд  төлөөлөгчид Шинэ Өмнө Уэльс мужийн Их сургуулийн  Уул уурхайн сургуулиар зочилж, тус сургуулийн захирал профессор Брюс Хэббэлвайт, Тогтвортой уул уурхайн хөгжлийн Австралийн төвийн захирал Рос Таплин нартай уулзалт хийхээр товложээ.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Зургаадугаар хуралд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн хатагтай Гудрун Коппто, ОҮИТБС-ын дарга Клейр Шортт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Ребека Гринслан,  Австралийн Олон улсын хөгжлийн агентлагийн захирал П.Бакстер, Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Гэри Грэй нарын нэр хүндтэй хүмүүс болон Австралийн Бизнесийн зөвлөлийн төлөөллүүд  оролцох  аж.

Уул уурхайн яамны төлөөлөгчид  хуралд оролцох үеэрээ Queensland мужийн Далби хотын ойролцоох Carbon Energy компанийн нүүрс шингэрүүлэх төсөлтэй мөн танилцах юм байна.  


Г.Идэр
  • Зочин (101.119.15.188)
    t bolox ve Australia Sydney d
    2013 оны 05 сарын 19 | Хариулах