Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдэнэ

Хятадын Үндэсний Эрчим хүчний удирдах газраас эрчим хүч болон коксжих нүүрсний импортын хэмжээнд чанарын үзүүлэлтээс нь хамааран хориг тавихаар болжээ. Учир нь нүүрсний цахилгаан станцуудын ялгаруулдаг хорт утаанаас болж Хятадын маш олон хотод агаарын бохирдлын хэмжээ маш өндөр болоод байгаа юм. Албан ёсны бус эх сурвалжийн мэдээлснээр дулааны нүүрсний калорийн хэмжээ 4500 ккал/кг-аас ихгүй, үнсний агууламж 25 хувиас их, хүхрийн агууламж 1 хувиас их тохиолдолд Хятад улс импортолж авахгүй гэнэ.

Хятадын эрчим хүчний нүүрсний импортын 50 гаруй хувийг Индонезиэс оруулж ирдэг. Жилдээ 100 орчим сая тонн эрчим хүчний нүүрс Хятад руу гаргадаг гэсэн үг юм. Энэ нь нэлээд хэмжээгээр буурна гэж шинжээчид таамаглаж байна. Харин Австралийн 5500 ккал/кг агууламжтай эрчим хүчний нүүрсийг хятадууд авах сонирхолтой байгаа юм. Учир нь уг нүүрсийг угааж, баяжуулсны дараа 23 хувийн үнсний агууламжтай болдог байна.

Э.Хулан