Австралийн нүүрсний FOB үнэ 2010 оны
аравдугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүндээ хүрсэн тухай Платтс
мэдээлжээ. Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдөр 139
ам.доллар/тонн, дундаж үзүүлэлттэй нь 127 ам.доллар/тонн болж буурчээ.
Нүүрсний зах зээлийн хувьд ирэх долоо, наймдугаар сард хамгийн доод
түвшиндээ хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Хэдийгээр
нийлүүлэгчдийн хувьд коксжих нүүрсний үнээ нэмж бууруулах ямар ч
боломжгүй болоод байгаа хэдий ч худалдан авах эрэлт сайжрахгүй бол зах
зээл сэргэх магадлал тун бага байгаа юм. Нөгөөтэйгүүр Хятадын гангийн
үйлдвэрийнхэн доогуур чанарын хямд нүүрс болон PCI нүүрс авахыг илүүд
үзэх болжээ.
Хагас коксжих нүүрсний хувьд Австралийн боомт дээр FOB
нөхцөлтэй үнэ нь 97 ам.доллар/тонн байгаа бол Оросын кокс бүтээгдэхүүний
FOB үнэ 250 ам.доллар/тонн байгаа ажээ.
Өнгөрсөн гуравдугаар
сарын байдлаар коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 140-150 гаруй
ам.доллар/тонн байсантай харьцуулахад огцом буурчээ.
Б.Төгс