Экспортлогчдыг олон улсын зах зээлтэй холбох, эрдсийн эдийн засаг,
менежмэнт, технологи, уул уурхайн бизнесийн англи хэлээр сургалт зохион
байгуулах, дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдыг бүтээгдэхүүнээ
борлуулахад дэмжлэг үзүүлэх, эрдсийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн
болон үнийн төлөв байдлын шинжилгээ хийх зэрэг олон талт үйл ажиллагаа
явуулдаг “Монголын Экспортлогчдын холбоо” www.exportmongolia.mn шинэ
веб хуудас нээжээ.
Уг сайтад уул уурхайн хөрөнгө оруулалтын
орчин, эрдсийн нөөц, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашигт малтмалын үнэ
ханш, зах зээлийн судалгаатай холбоотой мэдээллүүдийг байршуулж, гишүүн
байгууллагуудаа тогтмол шинэ мэдээлэл хүргэхээр зорьж байгаа аж.
Г.Идэр