Лондонгийн металлын бирж дээр зэсийн
үнэ хоёр хувиар нэмэгдэн, 7514 ам.доллар болсон нь сүүлийн нэг сарын хугацаан
дахь дээд үзүүлэлт юм. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Индонезийн “Grasberg” уурхайд энэ
сарын 15-нд осол гарч, 28 хүн амиа алдсан билээ. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж
эхлэх хугацаа тодорхойгүй байгаа талаарх “PT
Freeport Indonesia” компанийн Ерөнхий захирлын мэдэгдэл энэхүү түүхий эдийн
үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Энэ долоо хоногийн байдлаар дэлхийн
зах зээлд зэсийн үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна. Ирэх улирлын зэсийн худалдааны
гэрээт үнэ 0,3 хувиар нэмэгджээ. Хятад улс дөрөвдүгээр сард 183023 тонн боловсруулсан
зэс импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үед 272903 тонныг импортолж байжээ. Жилийн
хоёрдугаар хагаст тус улсын зэсийн хэрэглээ буурна гэж “Barclays” банкны шинжээчид
үзэж байна.
Э.Од