Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Goldman Sachs Хятадын банкны хувьцаагаа зарна

АНУ-ын Goldman Sachs Хятадын Industrial & Commercial Bank of China /ICBC/ банкийг эзэмшдэг үлдсэн хувьцаагаа 1,1 тэрбум ам.доллараар буюу үнэт цаас нэг бүрийг 5,47-5,5 хонгконг доллараар худалдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том банкны хөрөнгө эзэмшигч байхаа больж байгаа юм. Энэ нь хувьцааны зургаа дахь удаагийн худалдаа бөгөөд нийт эзэмшиж байсан хувьцаанаас 10 гаруй тэрбум ам.долларын орлого олох аж. Goldman Sachs нь Хятадын банкны эзэмшил хувьцаагаа 2009 оноо эхлэн хэсэгчилэн худалдаалж, Европ болон АНУ дахь бизнестээ хөрөнгө оруулж ирсэн юм.

2006 онд Хятадын ICBC банкийг IPO гаргахаас хэдхэн сарын өмнө тус банкны 5,75 хувийн  хувьцааг Goldman Sachs 2,6 тэрбум ам.доллараар худалдан авч байжээ. Одоо ICBC нь дэлхийн хамгийн том банк гэж тооцогддог бөгөөд зах зээлийн үнэлгээ нь  240 гаруй тэрбум ам.доллар юм.

Э.Од


Сэтгэгдэл (1)

  • Оюука (139.5.219.59)
    Хувьцаагаа зарна.88729987
    2024 оны 10 сарын 01 | Хариулах