ОХУ-ын хойд хэсгийн далайн Певек
боомтоор Хятадад нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Ингэхдээ жилд 60 мянган тонн, 2016 оноос 500 мянган тонн болгон нэмэгдүүлэх
аж. Үүний тулд тус боомтыг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж
байгаа бөгөөд 40 тоннын ачаа тээврийн
краныг Хятадын тал суурилуулсан байна. Якутын хойгийн Зырянийн уурхайгаас эрчим
хүчний нүүрсийг энэхүү боомтоор Хятадын Шанхайн боомтод хүргэх юм.
Сүүлийн жилүүдэд Оросоос Хятадад
нийлүүлэх нүүрсний хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. БНХАУ-ын шинэ удирдагч Си Зинпиний Москвад хийх айлчлалын
хүрээнд энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Якут, Дорнод Сибирийн
нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн
билээ.
Э.Од