Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж байна

Хотжилт, аж үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор 2030-2035 онд БНХАУ-ын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ дээд цэгтээ хүрнэ гэж тус улсын Газар нутаг, эрдэс баялгийн яамны Ерөнхий инженер Чун Зыжань мэдэгджээ. Ирэх 20 жилиийн хугацаанд Хятадын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 4,5 хувиар өсөх аж. Жилд 82,6 тэрбум тонн нүүрс, 12 тэрбум тонн газрын тос, 5,8 их наяд куб метр байгалийн хий хэрэглэх төлөвтэй байна.

Одоогоор нийт эрчим хүчний 60 хувийг нүүрс, байгалийн хий, 20 хувийг газрын тос, үлдсэн хувийг цөмийн эрчим хүчнээс хангаж байна. CNPC компанийн тайланд дурдсанаар Хятадын газрын тос, байгалийн хийн импортын хамаарал 56,6 хувьд хүрчээ.  2012 оны албан ёсны мэдээллээр тус улс эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч болсон юм.  

Э.Од