Дэлхийн эдийн засгийн гурван том гүрэн ОХУ, БНХАУ болон АНУ хамтран дэлхийд нэр хүндтэй “Standard and Poor’s”, “Moody’s”, “Fitch” зэрэг агентлагуудтай өрсөлдөхүйц олон улсын үнэлгээний агентлагийг байгуулжээ. Энэхүү “Universal Credit Rating Group” агентлаг нь ирэх зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Хонгконгд үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. Хятадын “Dagong Global Credit Rating”, Оросын “Русрейтинг”, АНУ-ын “Egan-Jones Ratings Company” компаниуд хамтран байгуулсан байна. Шинэ агентлагийн бас нэг үүрэг нь Орос, Хятадын банкуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэх аж.
Э.Од