Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ази-Номхон далайн орнууд эрчим хүчний асуудлаар чуулж байна

Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн орнуудын эрчим хүчний чуулган ажлаа эхлээд байна. Энэхүү арга хэмжээний гол сэдэв бүс нутгийн эрчим хүчний аюлгүйн байдлын тухай байх юм. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх чуулга уулзалтад нийт 62 орны 250 төлөөлөгчид оролцож байна. Чуулганы эхний хоёр өдөр төлөөлөгч орнуудын өндөр түвшний удирдлагууд хаалттай хуралдах аж. Арга хэмжээний гурав дахь өдөр “Ази-Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний ирээдүйг бий болгох нь” бизнес форум зохион байгуулагдана.

Мөн төлөөлөгч орнуудын сайд нар Ази-Номхон далайн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад ОХУ эрчим хүч нийлүүлэх асуудал 1998 оноос эхлэн яригдаж, Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсын эрчим хүчний системийг нэгтгэн “Азийн супер тойрог” хэмээх томоохон төслийг боловсруулж байв.   

Э.Од