Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Оросын төмөр зам”- ыг 2014 онд хувьчилна

ОХУ-ын төрийн өмчит РЖД /Оросын төмөр зам/ компанийн эхний 5 хувийг 2014 оны хоёрдугаар хагаст, дараагийн 20 хувийг 2016 онд хувьчлахаар төлөвлөжээ. Тус улсын Төрийн өмчийн газрын дарга Ольга Дергунова өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэхдээ РЖД компанийн хувьцааг хоёр үе шаттайгаар олон нийтэд болон аж ахуйн нэгжүүдэд худалдана гэжээ.

Оросын Засгийн газар төрийн өмчит томоохон компаниудын тодорхой хувийг хувьчлах хөтөлбөрийг 2012 онд баталсан бөгөөд РЖД компанийн 25 хувийг 2012-2013 онд хувьчлахаар төлөвлөж байжээ. Тухайн үед РЖД компанийн  тэргүүн Владимир Якунин хувьчлахаар төлөвлөсөн 25 хувийг 280 тэрбум рубль, компанийг нийт хувьцааг 1,12 их наяд рублиэр үнэлж байсан юм.   

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn