Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос Раджин боомтоор Хятад руу нүүрс нийлүүлнэ

Оросын төрийн өмчит РЖД компани нь төмөр замын “Хасан Раджин” төслийн хүрээнд Хойд Солонгосын Манпхо 301 метр, Унсан 490 метр, Унра 3850 метрийн урттай төмөр замын гурван туннелийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. Эдгээр замыг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

РЖД компанийн удирдлагууд энэ сарын 21-22-нд “Хасан-Раджин” төмөр замын дэд бүтцийг шинэчлэх ажилтай танилцсан юм. Энэ ажил дууссанаар энэ оны сүүлч гэхэд Хойд Солонгосын Раджин боомтоор нүүрс ачиж тээвэрлэх боломжтой болох аж. Оросоос хүрэн нүүрсийг эл боомтоор тээвэрлэн Хятадын өмнө зүг рүү нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Э.Од