Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 50 хувиар өсчээ

Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 6.95 сая тоннд хүрч өсчээ. Үүний 1.44 сая тонныг Монгол улс нийлүүлсэн байна. Хятадын коксжих нүүрсний импортын энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад 50 хувиар, харин жилийн өмнөхөөс 36.5 хувиар өссөн байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийтдээ 24.13 сая тонн коксжих нүүрс импортлоод байна. Нүүрсний импорт ийн өсөхөд уг түүхий эдийн үнэ буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ цаашид Хятадын дотоодын нүүрс олборлогчид илүү хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн хэрээр тус улсын Австрали, АНУ, Индонезээс импортлох хэмжээ буурч магадгүй гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна.

Нөгөөтэйгүүр Хятад руу чиглэж буй Монголын нүүрсний экспорт төдийлөн буурахгүй байх төлөвтэй байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”, “Саутгоби Сэндс” зэрэг компаниудын олборлолт эрчимжиж эхэлж буйн зэрэгцээ MMC-ийн экспорт ч эргээд сэргэж буй. Одоогийн байдлаар Австралийн эрчим хүчний нүүрс нэг тонн нь 90 орчим ам.доллар байгаа бол коксжих нүүрс 126-141 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж байна.

 

Б.Төгс