Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт хоёр дахин өснө

Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт 2030 он гэхэд хоёр дахин өсч, тус улс жилд 7 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэсэн таамгийг Wood Mackenzie судалгааны байгууллага дэвшүүлжээ. Хэдийгээр тус улс шингэрүүлсэн байгалийн хий, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй боловч төв болон баруун бүсдээ нүүрсний цахилгаан станцууд шинээр байгуулж буй ажээ. Үүний зэрэгцээ нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх төслүүд хэрэгжихийн хэрээр эрчим хүчний нүүрсний эрэлт мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх нь тодорхой болоод байгаа ажээ. Дэлхийн түлш, эрчим хүчний салбарт шатдаг занар, шатдаг занарын хий, байгалийн хийн эрэлт өсч буй ч нүүрсний эрэлт өссөн хэвээр байх төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь эрчим хүчний нүүрс бусад эрчим хүчний эх үүсвэрээс өртгийн хувьд багатай холбоотой юм.



Б.Төгс