Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

РЖД Грекийн төмөр замын компаниудыг сонирхож байна

Грекийн “Thessaloniki” боомт, төмөр замын тээвэрлэлтийн “TrainOSE” болон засвар үйлчилгээний “Rosco” компаниудын хувьчлалд Оросын төрийн өмчит РЖД оролцох сонирхолтой байна. Энэ асуудалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг тус компанийн тэргүүн Владимир Якунин ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путинээс хүсчээ. Путин энэ асуудлыг судалж үзэхийг шадар сайд Аркадий Двроковичид үүрэгдсэн байна. Грекийн компаниудын хувьчлалын нийт үнэ 140 сая евро  бөгөөд  Thessaloniki” боомт 100 сая,  TrainOSE” 30 сая, “Rosco” 10 сая еврогоор тус тус үнэлэгдэж байгаа юм. Хувьчлалын сонгон шалгаруулалт энэ сард эхлэх аж. Сонгон шалгаруулалтад Франц, БНХАУ болон Арабын орнуудын компаниуд оролцох гэнэ. Грекийн төмөр зам, боомтын энэхүү төслүүдийг Оросын РЖД компанийн хувьд Сербид хэрэгжүүлээд эхэлсэн дэд бүтцийн төслүүдтэйгээ холбох сайхан боломжийг эрэлхийлж буй юм. Түүнчлэн Европын эдийн засаг дахь Оросын хувь оролцоог нэмэгдүүлнэ гэж Владмир Якунин үзэж байгаа юм. РЖД компани нь Сербид төмөр замыг шинэчлэх таван том төслийг ХБНГУ-ын “Siemens” -тэй хамтран хэрэгжүүлж байна.


Э.Од