Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Хүлэмжийн хийн эсрэг Хятад, Америк хамтарч ажиллана

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпин АНУ-д дээд хэмжээний айлчлал хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хэлэлцэн, тохиролцоонд хүрчээ.

Дэлхий дээр хамгийн их хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг орон бол Хятад. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарыг хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг тэмцэж байгаа АНУ болон бусад улс орны шаардлагыг хүлээж авдаггүй байсан юм.

Харин энэ оны дөрөвдүгээр сарын нэгэнд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенцийг мөрдөн ажиллахаар болж, бусад орноос 385 сая ам.долларын тусламж авахаар тохиролцсоны үндсэн дээр 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаг тоног төхөөөрөмжүүдээ бүгдийг нь ажиллагаагүй болгохоо мэдэгдсэн билээ. Венийн конвенцийн хүрээнд АНУ болон БНХАУ хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Э.Хулан