Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ

Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.

Ачааны хөдлөх бүрэлдэхүүнийг хамгийн их хэмжээгээр Оросууд худалдаж авчээ. Гэхдээ ирэх жилүүдэд энэ тоо буурч, жил бүр 14 орчим хувиар захиалгын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Азийн нэлээд оронд хэрэгжүүлж буй шинээр төмөр зам тавих төслөөс хамаарч, энэ бүс нутагт 2017 он хүртэл жил бүр шинээр хөдлөх бүрэлдэхүүн захиалах тоо найман хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн Африк болон Ойрхи Дорнодын ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалга жил бүр 14 орчим хувиар өсөх төлөв харагдаж байгаа юм. Эдийн засгийн хямралтай байгаа Европын хувьд жил бүр гурван хувиар өснө гэж судалгааны багийнхан хэлжээ. Хойд Америкт ч ачааны хөдлөх бүрэлдэхүүнийг шинээр захиалах нь багасч, жил бүр гурван хувийн өсөлт л ажиглагдана гэсэн байна.

Хятадад үйлдвэрлэх ачааны хөдлөх бүрэлдэхүүний хэмжээ өсч байгаа ч дотоодын зах зээлдээ түлхүү нийлүүлж байгаа гэнэ. Гэхдээ Африк, Хойд Америк руу гаргадаг ачааны хөдлөх бүрэлдэхүүний хэмжээ нь өссөн байна. Сүүлийн үед Австралид цөөн тооны ачааны хөдлөх бүрэлдэхүүн заржээ. 

Э.Хулан