Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятадууд Хойд мөсөн далайд газрын тос олборлохоор өрсөлдөж байна

Хятадын  CNOOC”, Исландын “Eykon Energy” компаниуд хамтран Хойд мөсөн далайн Ян-Майен газрын тос, байгалийн хийн орд газрыг ашиглах лицензийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Хойд мөсөн далайд газрын тос олборлохоор анх удаа Хятадын компани өрсөлдөж байгаа нь энэ юм. Исландын “Eykon Energy” компанийн зүгээс мэдэгдэж буйгаар эл орд нь газрын тос, байгалийн хийн нөөц ихтэйгээс гадна олон төрлийн эрдэс баялаг агуулж буй учир гадаадын компаниуд энэ төсөлд хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой аж. Тус компани энэ ордыг ашиглах лицензийг хамтран эзэмшигчээр Хятадын компанийг сонгосон нь улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй, цэвэр бизнесийн түншлэл хэмээн тайлбарлажээ. Сүүлийн үед дээрхи хоёр улс эдийн засаг дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг олон улсын ажиглагчид онцолж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Исланд нь БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Европын анхны улс болсон билээ.


Э.Од