Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад газрын ховор элементийн татвар өснө

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам газрын ховор элементийн үйлдвэрүүдэд зохицуулалт хийхээр болсон байна. Энэ талаар тус яамны албаны хүн Хятадын эдийн засгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө дурджээ. Мөн газрын ховор элементийн татварыг өсгөх талаар ч ярьжээ. 

Яамны ажилтнууд болон газрын ховор элемент олборлогчид уулзаж, хууль бус аргаар газрын ховор элемент олборлон, худалдаалдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Хятадад газрын ховор элемент хууль бусаар олборлодог 20 гаруй компаний үйл ажиллагааг зогсоосон юм.

Тус улс энэхүү эрдсийг хамгийн их хэмжээгээр олборлодог. Өнгөрсөн 2012 онд хятадууд олон улсын зах зээл дээр зарагдсан газрын ховор элементийн 85 хувийг экспортолсон байна. Тиймээс үйлдвэрүүдийн тогтворгүй байдлаас шалтгаалж, олон улсын зах зээл дээр өсөн нэмэгдэж байгаа газрын ховор элементийн хэрэгцээг хангаж чадахгүй байх гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байгаа юм. АНУ-ын Техас мужийн “IHS” химийн хүрээлэнгийн тооцсоноор олон улсын зах зээл дээр 2017 он хүртэл газрын ховор элементийн хэрэглээ жил бүр 7.6 хувиар өсөх хандлагатай байна.

Э.Хулан