Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны экспорт 232 хувиар нэмэгджээ

Монгол улс 2011 онд 2,6 тонн, 2012 онд 2,8 тонн алт экспортолсон байдаг. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 3,0 тонн алт экспортолжээ. 2012 онд алтны экспортоос 122,2 сая долларын орлого олж байсан бол энэ оны эхний таван сард 126,2 сая долларын орлого олсон байна.

Харин өнгөрсөн оны эхний таван сард дөнгөж 0,9 тонн алт экспортолж, 38,8 сая долларын орлого олж байжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алтны экспортын хэмжээ 232 хувиар, экспортын орлогын хэмжээ  224 хувиар тус тус өссөн байна.
Боловсруулаагүй газрын тосны экспорт ч нэмэгдсэн байна. Эхний таван сард нэг сая 789 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41,8 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын орлого ч 33,3 хувиар өсч, 169,4 сая доллар болжээ.

Харин зэсийн хувьд ганцхан “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолж байгаа болохоор экспортын хэмжээ, үнийн дүнгийн өөрчлөлт багатай байгаа юм.  Эхний таван сард 231,7 мянган тонн баяжмал экспортолж, 337,8 сая долларын орлого олсон байна. Харин ирэх баасан гаригаас “Оюутолгой” компанийн экспорт эхэлснээр зэсийн баяжмалын экспорт огцом өсөх юм.

С.Болд-Эрдэнэ