Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

“Rio Tinto”-гийн нүүрсний төслүүдийг Энэтхэг, Хятад сонирхож байна

Rio Tinto” компанийн гурван тэрбум ам.долларын хувьцаа бүхий нүүрсний төслүүдийг худалдан авах сонирхлоо Энэтхэгийн “Coal India” компани, “Aditya Birla Group” болон Хятадын “Шинхуа” групп илэрхийлжээ.

The Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр “Rio Tinto” компани нь Австрали дахь нүүрсний хэд хэдэн уурхайд өөрсдийн эзэмших хувьцааг худалдах ажилд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Deutsche Bank”-ийг хөлсөлсөн билээ.  Тус компани нь Австралийн шинэ Өмнөд Уэльс муж дахь Японы “Mitsubishi” корпорацитай хамтран эзэмшдэг “Coal & Allied” компанийн 29 хувь, Квинслэнд муж дахь “Clermont  болон “Blair Athol” ордын газрын төслийн хяналтын багцаа худалдахаар төлөвлөж байгаа юм.

Сүүлийн үед дэлхийн уул уурхайн томоохон компаниуд нүүрсний салбар дахь ашиг багатай төслүүдийнхээ хувьцааг  худалдах болжээ. Одоогийн байдлаар Квинслэнд муж дахь “BHP Billiton” компани нь “Mitsubishi” корпорацийн хамтран эзэмшдэг коксжих нүүрсний “Gregory Crinum” уурхай, Бразилийн “Vale компани тус муж дахь олборлож эхлээгүй нүүрсний хоёр ч уурхайн худалдан авагчийг хайж байна.  


Э.Од