Хятадын зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 21 хувиар өссөн байна. Энэ нь 358672 метр тонн зэсийн бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 21 хувиар өссөн дүн ажээ. Гэсэн ч өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар Хятадын зэсийн бүтээгдэхүүний импортын нийт хэмжээ 1.62 сая тонн байгааг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 25 хувиар буурсан байгаа юм.
Э.Хулан