Ernst&Young олон улсын байгууллагаас “Уул уурхайн бизнесийн 2013-2014 оны эрсдэлийн шинжилгээ”-г хийсэн байна. Судалгаанаас харахад уул уурхайн компаниудын эрсдэлд орох магадлал нэмэгдэж, наймдугаар байранд оржээ.
Уул уурхайн салбарын талаар тус байгууллагын Канадын салбарын төлөөлөгч Брюс Спраг “Металлын үнэ хямд байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал борлуулах үнээс өндөр байгаа нь компаниудад дарамт учруулж байгаа юм. Энэхүү бүтээгдэхүүний зардлын өсөлтийг давж чадвал томоохон уул уурхайн төслүүдэд ирээдүйд өсөлт харагдана гэж таамаглаж байна” гэв. Мөн компаниуд богино хугацаанд бэлэн мөнгөний гачигдалд орох төлөвтэй байна гэжээ. Түүнчлэн “Уул уурхайн компаниудын гаргасан шийдвэрээс үүдэн хувьцаа эзэмшигчдийн итгэл урт хугацаанд унах төлөвтэй байна. Энэ нь хохирлыг бүр ч ихээр нэмэгдүүлж болзошгүй” гэж хэлсэн байна.
Түүнчлэн шинээр орд илрүүлэн, судлах ажилд бэлэн мөнгө дутагдах байдал нь хамгийн багадаа дахиад нэг жил үргэлжлэх төлөвтэй байна гэж судалгаанд дурджээ.
Э.Хулан